Өнөөдөр /2021.08.26/ аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Т.Дэлгэрсайхан тэргүүтэй чиг үүрэг бүхий салбар байгууллагын удирдлагууд сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг оролцуулан “ЦАХИМ ХУРАЛ” хийлээ.
Хурлаар 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, засвар үйлчилгээ, “Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллыг дэглэмийг мөрдөх, ЭМЯ, БШУЯ-ны сайдын хамтарсан тушаалаар баталсан “ТҮР ЖУРАМ”-ыг хэрхэн мөрдөж ажиллах, ХАА-н болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийг хангах, 09 дүгээр сарын 15-аас халаалт дулаан өгөхтэй холбогдуулан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд бэлтгэлээ хэрхэн хангаж ажиллах талаар мэдээлэл хийж тодорхой үүрэг чиглэл өглөө.
Мөн “Ковид-19” цар тахлын халдварын нөхцөл байдал, орон нутгийн эрсдлийн үнэлгээг танилцуулж, тулгамдсан асуудлын талаар орон нутгийн удирдлагуудын саналыг сонсов.