Цаг үеийн мэдээ

СҮҮЛИЙН 24 ЦАГТ /09.02-09.03/ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН 371 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ 259 ХҮН ЭДГЭРЧЭЭ

2021 оны 09 дугаар сарын 02-ны 08:00 цагаас 09 дүгээр сарын 03-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 169 сорьцод PCR шинжилгээ хийхэд 7 эерэг, 1073 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 364 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 371-ээр нэмэгдэж нийт 9357 боллоо.

Тодруулбал, Алтай сумаас 11, Булган сумаас 16, Буянт сумаас 7, Дарви сумаас 22,  Дуут сумаас 10, Дөргөн сумаас 9, Зэрэг сумаас 9, Манхан сумаас 14, Мөст сумаас 10, Мянгад сумаас 11, Үенч сумаас 10, Чандмань сумаас 11, Ховд сумаас 1, Цэцэг сумаас 14, Эрдэнэбүрэн сумаас 6 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 200 иргэнээс халдвар илэрсэн байна.

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.03/ байдлаар нийт 856 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 452 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 41 нь “Ач заяа” эмнэлэгт, 363 нь сумдын “Эрүүл мэндийн төв”-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 43 нь 0-18 насны хүүхэд, 57 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс нэн хүнд 11, хүнд-50, хүндэвтэр-217 бусад нь хөнгөн.
Тэгвэл Жаргалант суманд 2995, сумдад 1060 нийт /4055/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 259 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 5831 нь эдгэрлээ.

Сүүлийн 24 цагт нийт 340 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 56 нь 1 дүгээр тун, 109 нь 2 дахь тунг тариулсан байна. Харин вакцины 3 дахь тунд 389 хүн хамрагдаж нийт 729 боллоо. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55744 хүн буюу 87.7 хувь нь 1 дүгээр тунд, 51530 хүн буюу 81,1 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”