
БОЭТ-ийн “Тусгаарлах эмнэлэг”-т биеийн байдал нь маш хүнд, хүнд, хүндэвтэр оноштой олон өвчтөн байгаа учраас хүчилтөрөгчийн хэрэгцээ их байгаа. Хоногт 45-50 баллон хүчилтөрөгч зарцуулж байгаа ба хоногт 15-20 баллон үйлдвэрлэх хүчин чадалтай БОЭТ-ийн хүчилтөрөгчийн үйлдвэр нь энэ хэрэгцээг дангаараа хангах боломжгүй. Тиймээс зэргэлдээх аймгуудаас зөөвөрлөж байсан юм.