Өнөөдөр /2021.09.27/ аймгийн Онцгой комиссын гишүүд 85 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар “Шуурхай штаб”-ын хурлаар ярилцаж, танилцуулсан цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэж гишүүдийн саналыг үндэслэн холбогдох шийдвэрийг гаргалаа.
–“Нэг цэгийн үйлчилгээн”-нд томилогдон ажилласан зарим эмч, ажилчдын цалин, илүү цагийн хөлс зэргийг олгох, 2021 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагыг журмын дагуу зохион байгуулах зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа.