
Аймгийн Онцгой комиссын хурлаас ирэх долоо хоногийн Даваа гараг /2021.10.04/-аас эхлэн 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг танхимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.09.28/ аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Боловсролын газрын дарга Б.Алтангэрэл нар Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, цэцэрлэгийн эрхлэгчдийг хүлээн авч уулзав.

