Цаг үеийн мэдээ

ХОВД АЙМАГ:КОРОНАВИРУСТ ХАЛДВАР АВСАН 117 ХҮН ЭДГЭРЧ, ШИНЭЭР 121 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ

2021 оны 10 дугаар сарын 06-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 07-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 154 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 102 эерэг, 80 сорьцод PCR шинжилгээ хийхэд 19 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 121-ээр нэмэгдэж нийт 16283 боллоо.
 
Тодруулбал, Алтай сумаас 7, Булган сумаас 21, Буянт сумаас 2, Дарви сумаас 1, Дөргөн сумаас 2, Зэрэг сумаас 10, Манхан сумаас 11, Мөнххайрхан сумаас 1, Мянгад сумаас 1, Чандмань сумаас 1, Цэцэг сумаас 9, Эрдэнэбүрэн сумаас 4 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 48 иргэнээс халдвар илэрсэн байна.

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.07/ байдлаар нийт 346 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 182 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 37 нь “Ач заяа” эмнэлэгт, 207 нь сумдын “Эрүүл мэндийн төв”-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 58 нь 0-18 насны хүүхэд, 27 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 1, хүнд-36, хүндэвтэр-177, хөнгөн 212 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 589, сумдад 722 нийт /1311/ хүн гэрээр эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 117 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 14394 нь эдгэрсэн  байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 20 хэвээр байна.

Сүүлийн 24 цагт нийт 66 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 0 нь 1 дүгээр тун, 8 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56069 хүн буюу 88,3 хувь нь 1 дүгээр тунд, 52438 хүн буюу 82,4 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 58 хүн хамрагдаж нийт 5612 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”