Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.ДҮГЭРЖАВААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БАРУУН СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын дарга нар, зарим мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг Булган, Үенч, Алтай суманд ажиллаж байна. Өчигдөр /2021.10.13/ Булган суманд жиллах үеэрээ тус сумын Онцгой комиссын гишүүдтэй уулзаж санал солилцжээ.

Энэ үеэр: 

-Коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээ авах, эмчилгээ, зөвлөгөө өгөх, урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” байгуулах бэлтгэл ажлыг хангах,
-ХАА-н болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, нүүрс татан авах ажлыг шуурхай зохион байгуулах,
-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгүүлэх, хяналт тавих зэрэг хэд хэдэн асуудалд анхаарч ажиллах чиглэлийг өгчээ.

Ажлын хэсэг албан томилолтынхоо хугацаанд дээрх сумдын цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцаж зарим асуудлыг ярилцан, шийдвэрлэн ажиллах юм.