Цаг үеийн мэдээ

С.БЯМБАЦОГТ:ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАНА

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт орон нутагт ажиллаж байна.

Өчигдөр /2021.10.20/ аймгийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв, БОЭТ-ийн захиргаа удирдлагын баг, Өрхийн Эрүүл мэндийн төвийн төлөөлөлтэй уулзав. Энэ үеэр “Ковид-19” халдварын үед хэрхэн ажиллаж ямар үр дүнд хүрч байгаа талаар мэдээлэл сонслоо.

Мөн эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлын талаар санал солилцож зарим асуудлыг /БОЭТ-д түргэн тусламжийн хоёр автомашин, хоёр сумын Эрүүл мэндийн төвийн авто машиныг шинэчлэх, Зоонозын өвчин судлалын төвийн байр, Жаргалан Өрхийн эрүүл мэндийн төвийн байрны засвар/ аль болох зохих журмын дагуу шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ.

Тэрбээр, цар тахлын хүнд цаг үед эмч, эмнэлгийн ажилчид ачаалал ихтэй ажиллаж байгаа. Гэлээ гээд хойш суух биш хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллах өргөсөн тангарагтай учраас зорилготой, зорилгоо үр дүнд хүргэхийн төлөө хичээж ажиллахыг анхааруулж амжилт хүслээ.

Мөн хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 5 ширхэг, эмч, эмнэлгийн ажилчдын хувцас, хамгаалах хэрэгсэл зэргийг хүлээлгэн өгөв.