Энэ жилийн “Оюутан цэрэг” сургалтад хамрагдаж буй Баруун таван аймгийн 130 оюутан өнөөдрөөс эхлэн цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтандаа хамрагдаж эхэллээ.
Эдгээр оюутнууд өнгөрсөн 4,5-р сард онолын сургалтад хамрагдсан. Тэгвэл өнөөдрөөс Цэргийн тангараг өргөх өдөр буюу 8-р сарын 15-ныг хүртэл Зэвсэгт хүчний 123-р ангид практик сургалтад хамрагдах юм.
Ийнхүү цэргийн насны их, дээд сургууль, коллежид суралцаж буй залуучууд 4 сарын хугацаандаа хуулийн дагуу цэргийн алба хааж байгаа нь сургуулиа төгсөөд төрийн албанд ажиллах нэг гол шаардлагыг хангах давуу талтай юм.