Ховд аймгийн ИТХ-ын 9-р хуралдаан Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар нийт 6 асуудлыг хэлэлцэх юм. Үүнд:
- Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын тухай мэдээллийг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав
- Аймгийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт хийх тухай илтгэлийг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав
- Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитын дүнгийн талаар мэдээллийг Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Х.Болдбаатар
- Аймгийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай илтгэлийг ГХБХБГ-ын дарга Б.Баярсүх
- Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах санал уламжлах тухай илтгэлийг БОАЖГ-ын дарга Л.Батбаяр
- Ховд аймгийн нутаг дэвсгэрт шашны байгууллага, сүм хийд байгуулах, зөвшөөрлийн хугацаа сунгах, хяналт тавих журмын талаарх илтгэлийг ИТХ-ын төлөөлөгч, журам боловсруулах ажлын хэсгийн ахлагч Ш.Батсүх нар тус тус танилцуулж, хэлэлцэх юм.
Аймгийн ИТХ-ын 9-р хуралдаан өнөөдөр өндөрлөнө.