Өнөөдөр байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Б. Дүгэржав болон ИТХ-ын дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сумдын холбогдох мэргэжилтнүүд танхим болон цахимаар оролцов.
Энэ үеэр байгаль орчныг хамгаалах багц хуулийн хэрэгжилтийг хангах, байгалийн нөөц баялаг, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах эзэмшихтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, иргэдийн эрх зүйн мэдээллийг дээшлүүлэх байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, санал бодлоо солилцлоо.