Цаг үеийн мэдээ

“Алтай-бидний нийтийн гэр” хуралд 4 улсын 6 муж оролцов

 Монгол, Орос, Хятад, Казахстан улсын 6 мужийн хамтарсан “Алтай-бидний нийтийн гэр” Олон улсын Зохицуулах зөвлөлийн 16 дугаар хуралдаан /2021.12.09/цахимаар боллоо. Хуралд аймгийн Засаг даргын орлогч Т. Жаргалсайхан болон холбогдох мэргэжилтнүүд оролцов.

 

Үүгээр: – Цар тахлын хязгаарлалтын арга хэмжээний хүрээнд “Алтай-Бидний нийтлэг гэр” Олон улсын зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаа – “Их Алтай буюу Great Altai” Олон улсын аялал жуулчлал, спортын наадмыг 2023 онд Монголын талд зохион байгуулах – Их Алтайн бүс нутгийн эдийн засгийн зөвлөлийн II форум, оюутны зуны сургалтыг 2022 онд онлайн хэлбэрээр зохион байгуулах – Алтайн Бүгд Найрамдах Улсаас гаргасан “Ирвэсийн орон” олон улсын экологийн “Ирвэсийн нутаг” сэдэвт наадам зохион байгуулж, цэвэрхэн голууд экологийн аяныг өрнүүлэх санаачилга гаргалаа. Мөн 2022-2023 онд Баян-Өлгий аймгийг “Алтай бидний нийтийн гэр” ОУЗЗ-ийн тэргүүлэгч бүсээр сонгон, дараагийн хуралдааныг 2023 онд Монгол Улсын Баян-Өлгий аймагт зохион байгуулах шийдвэр гарсан юм.