Цаг үеийн мэдээ

Төрийн үйлчилгээний ажилчид санал хүсэлтээ илэрхийллээ

Төрийн байгууллагын туслах чиг үүргийг хувийн хэвшлээр гэрээгээр гүйцэтгүүлэхээр тооцож тэдгээртэй холбоотой байр ашиглалт тогтмол зардал, байр ашиглалтын үйлчилгээний зардлыг бусдаар гүйцэтгүүлэхээр 2021 оны төсөвт суусан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн төрийн үйлчилгээний байгууллагын ажилчид эсэргүүцэж, аймгийн удирдлагуудад санал бодлоо илэрхийллээ. Энэ талаар аймгийн ЗДТГ-ын дарга Д. Энхболд “Дээрх асуудлын төсөв батлагдсан ч хууль эрх зүйн зохицуулалт хийгдээгүй, төрийн сан дахь цалингийн зардал, орон тоог багасгаагүй” талаар холбогдох мэдээлэл хүргэлээ.