Цаг үеийн мэдээ

Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг Зэрэг суманд ажиллав

Энэ сарын 13-15-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг Зэрэг суманд ажиллав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Боловсролын газрын дарга Б.Алтангэрэл, мэргэжилтэн Б.Анхбаяр, н.Бат-Өлзий нар багтан ажиллалаа. Энэ үеэр тус сумын ард иргэдтэй уулзалт хийж 2021 онд аймгийн нийгэм, эийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлсэн ажил, хүрсэн үр дүн, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийж иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Коронавирусний халдвар, цар тахлын улмаас хичээл сургуулийн үйл ажиллагааг цахимаар явуулсан. Гэвч хүүхдийн сурлага хоцрогдож байгааг хөдөөгийн иргэд хэлж боловсролын чанарт онцгой анхаарах шаардлагатайг анхаарууллаа. Мөн хөдөөгийн иргэд БОЭТ-д үзүүлж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад ямар нэгэн оочер, дараалалгүйгээр үзүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатайг хэлж байв. Ажлын хэсэг Зэрэг сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт хийж мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллав. Мөн зарим байгууллагаар орж ажил байдалтай нь танилцлаа.