Цаг үеийн мэдээ

“Аймгийн залуучуудын холбооны 5 дугаар чуулга” боллоо

Өнөөдөр Монголын залуучуудын холбоо үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан “Аймгийн залуучуудын холбооны 5 дугаар чуулга”-ныг зохион байгууллаа. Арга хэмжээнд аймаг болон 16 сумын төлөөлөл болсон 170 гаруй залуус оролцож байна. Энэ үеэр Залуучуудын холбооны тэргүүнээ сонгон цаашдын зорилго, зорилт үйл ажиллагааны дүрэм журмаа батлах юм. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Б. Дүгэржав, УИХ-ын гишүүн Ш. Адьшаа, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, нар оролцон мэндчилгээ дэвшүүлж, Залуучуудын холбоонд ажиллаж байсан ахмад үеийн төлөөллүүдэд хүндэтгэл үзүүлэн, шагнал гардууллаа. Ховд аймгийн Монголын залуучуудын холбооны эх суурь 1924 онд “Ховдод Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байжээ. Одоо Жаргалант сум болон 16 сумдын холбоо, Ховд аймгийн залуучуудын холбооны дэргэдэх зөвлөлүүд, дэмжигч залуучууд гээд нийт 3400 гаруй гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.