Цаг үеийн мэдээ

Энэ жил Ховд аймгийн ОБГ 39 хүний амь нас аварчээ

овд аймгийн ОБГ нь 2021 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлан хурал зохион байгууллаа. Арга хэмжээнд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд болон ОБГ-ын удирдлага, нйит бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр ОБГ-ын 2021 оны онцлох 10 ажлыг видео хэлбэрээр танилцууллаа. Тухайлбал, 2021 онд Ховд аймгийн хэмжээнд нийт 58 удаагийн аюулт үзэгдэл тохиолдсон байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын газраас давхардсан тоогоор 525, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиас 649, нийт 1174 алба хаагч ажиллаж, 39 хүний амь насыг авран хамгаалсан бол аж ахуй нэгж, ард иргэдийн 1 тэрбум 367 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Мөн Коронавируст халдварын цар тахал болон гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх, хариу арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, шуурхай арга хэмжээг тогтмол зохион байгуулан ажилласан байна. Энэ үеэр ажил үйлс, амжилтаар хамт олноо манлайлсан нэр бүхий 39 алба хаагчийг шагнаж урамшуулан зарим алба хаагчид цол нэмсэнийг гардуулан өгч баяр хүргэлээ.