Цаг үеийн мэдээ

“Ёс зүйн дүрэм”-ийг сахих хариуцлагын гэрээ байгууллаа

Аймгийн ЗДТГ, Төрийн албаны салбар зөвлөлөөс “Шинэ сэргэлтийн бодлого, төрийн бүтээмжийн сэргэлт, стандарттай төрийн үйлчилгээ” сургалтыг 17, 18-ны өдөр зохион байгууллаа. Сургалтын төгсгөлд Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д. Энхболд Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга нар болон сумдын ЗДТГ-ын дарга нартай “Ёс зүйн дүрэм”-ийг сахих хариуцлагын гэрээ байгууллаа.

Энэхүү гэрээний зорилго нь Төрийн албаны тухай хуулийн 37, 39, 40 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах, төрийн албан хаагчийг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой гэрээ юм. Гэрээ хэрэгжсэнээр аймгийн “Соёлтой төрийн үйлчилгээ-Авилга, хүнд сурталгүй аймаг” болох зорилт хэрэгжин, төрийн үйлчилгээний соёл, чанар, хүртээмж нэмэгдэж, төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, ёс зүй, хариуцлага сайжирна хэмээн үзэж байна.