Цаг үеийн мэдээ

70 хүн зорчих боломжтой нийтийн тээврийн 3 автобустай боллоо

Өнөөдөр /2022.02.28/ Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 08 дугаар тушаалаар орон нутагт эрх шилжсэн Нийтийн тээврийн 3 автобусыг Жаргалант сумын ЗДТГ-т хүлээлгэн өглөө. Ховд хотын парк шинэчлэлийн ажлыг УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж санаачилж улсын төсөвт суулгасан байна. Тухайн нийтийн тээврийн автобус нь 70 хүн зорчих боломжтой, жирэмсэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих суудалтай, бүрэн камержсан автобус юм. Ажлын гүйцэтгэгчээр “Бат хөсөгтөн” ХХК гэрээ байгуулан ажилласан байна.