Монгол Улсад улс төрийн ууган хүчин буюу Монгол Ардын намыг үүсгэн байгуулсны 101 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг 2004 оноос хойш “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн юм. Өнөөдөр уламжлал ёсоор ахмад буурлууд, ард иргэдийн төлөөлөл, болон аймаг орон нутгийн удирдлагууд Галдан бошигт, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
