
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 608 хүүхэд ямар нэгэн гэмт хэргийн холбогдогч, гэрч, хохирогч болжээ. Тэдний 253 буюу 29,2 хувь нь Хүүхдийн эрхийн хуульзүйн хороонд хандаж туслалцаа авсан байна. Энэ нь харьцангуй доогуур үзүүлэлт гэдгийг албаны эх сурвалж үзэж байна.
Энэ сарын 15-17-ны өдрүүдэд Ховд аймагт болж буй баруун бүсийн сургалтад Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Увс аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийн төлөөллөөс бүрдсэн 90 гаруй хүн оролцож байна.

Сургалтыг Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсад хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Ковид-19 цар тахлын үр нөлөөг бууруулах” төслийн хүрээнд зохион байгуулж байна.