Мөст сумын Баянхайрхан багийн малчин Ж.Баттулга, түүний гэргий Ж.Алтанцэцэг нар “Аймгийн аварга малчин” цол хүртлээ. Тэд 1980 онд Мөст сумын 8 жилийн дунд сургууль төгсөн илгээлтийн эзэн болж мал дээр гарчээ. Тэр цагаас хойш тасралтгүй 40 гаруй жил мал маллаж явна.

Аймгийн аварга малчин Баттулга гуайнх Мөст сумын нутаг Баянбулаг гэх газар хаваржиж байна. Эднийх 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор дөрвөн төрлийн 1100 гаруй толгой мал тоолуулжээ. Үүнээс энэ хавар 500-аад мал төллөхөөс одоогийн байдлаар 400-аад төл хүлээн авчээ.