Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн Аялал жуулчлалын анхдугаар чуулган боллоо

Өнөөдөр /2022.05.02/ “Хосгүй үнэт Ховдыг нээцгээе” Ховд аймгийн Аялал жуулчлалын анхдугаар чуулган боллоо.

Энэхүү зөвлөгөөнд аймаг, орон нутгийн удирдлагууд Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Монголын аялал жуулчлалын холбооны төлөөлөл, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, судлаачид, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын төлөөлөл 150 гаруй хүн оролцлоо.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Б. Дүгэржав: “Олон ястны өлгий Ховд аймгийнхаа онцлог соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх “Цайны зам өв соёлын наадам, орон нутгийн “бренд” болсон бүтээгдэхүүнийг  сурталчлах “Тарвасны баяр” гэх мэт ажлуудыг зохион байгуулж аялал жуулчлалыг хөгжүүлэх, аймгийнхаа эдийн засгийг нэмэгдүүлэх боломжтой” гэв.

Мөн БОАЖ-ын Төрийн Нарийн бичгийн дарга Э. Баттулга Аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар төрийн бодлого, баруун бүсийн АЖ хөгжлийн томоохон төслүүд, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар илтгэл мэдээлэл хүргэлээ.

Баруун бүсийн тулгуур төв, Ховд аймгийн хэмжээнд тогтвортой, байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэн аймгийн тулгуур салбарыг бий болгох зорилгоор “Гурван сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлан, хэрэгжүүлж эхлээд байна.