Цаг үеийн мэдээ

Татварын сургалт боллоо

Ховд аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтэс, Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг болон ТМЗН-ийн Ховд аймгийн салбар хамтран “Татварын хууль тогтоомж, Эрх зүйн бүртгэл тайлагнал ба практик хэрэглээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад аймгийн төсвийн болон ААН-удирдлага, санхүүгийн ажилтан, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүд оролцов. Энэ үеэр ТМЗН-ийн тамгын газрын дарга, Татварын шинжээч Г. Хишигзул “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ” ТМЗН-ийн удирдах зөвлөлийн дарга Г. Алтанзул “Татварын ёс зүйн талаар илтгэл мэдээллийг хүргэлээ. Тухайн сургалтад хамрагдсанаар Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, татвараа үнэн зөв тодорхойлж төлөх нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх, татвар төлөгчдийг татварын эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэж албаныхан үзэж байна.