Аймгийн засаг дарга Б. Дүгэржав Цэцэг суманд ажиллахдаа /2022.05.06/ ЕБС-иар орж зарим багш нартай уулзлаа. Энэ жил тус сургуулийн 12 дугаар ангийг 38 хүүхэд төгсөж байгаагийн 28 нь ЭЕШ-д орохоор бэлтгэж байна. Харин үлдсэн нь мэргэжилтэй ажилтан болохоор шийджээ. Тэрээр өнөөгийн нийгэмд ямар мэргэжил илүү эрэлттэй байгаа талаар эцэг эхчүүд болон сурагчдад сургалт явуулж зөвлөгөө мэдээлэл өгч ажиллахыг сургуулийн багш, удирдлагуудад захилаа. Өнгөрсөн хавар хүчтэй шуурганы улмаас тус сургуулийн хичээлийн хуучин байрны нэг ангийн тааз нурсан. Нөхцөл байдалтай холбогдуулан мэргэжлийн хяналтын газраас олон жилийн ашиглалтын улмаас хуучирч муудсан, дахин ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Хичээлийн шинэ байр барих шаардлага гарч байгаа учраас ирэх оны төсөвт суулгуулахаар ажиллаж байна.
Холбоотой мэдээ
“ШИНЭ ХОВД БАРУУН БҮСИЙН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ” ОНӨААТҮГ-ЫН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн шинээр байгуулагдаж буй “Шинэ Ховд Баруун бүсийн хөгжлийн корпораци” ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага: 1. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд […]
Халдварын тохиолдол 1-ээр нэмэгдсэн ч эдгэрсэн хүний тоо 244 боллоо
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 15-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 16-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 209 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдварын тохиолдол 1-ээр нэмэгдэж, батлагдсан нийт тохиолдол 247 боллоо. Тодруулбал, Улаанбаатар хотоос ирж байсан иргэнээс Дарви сумын хяналтын цэг дээр шинжилгээ авахад халдвар […]
2020 ОНЫ ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЭЭЛЖИТ ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны Хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг 1-р сарын 9-15-ны хооронд зохион байгуулахаар тогтоосон. Үүний дагуу өнөөдөр орон даяар тооллогын ажлыг албан ёсоор эхлүүллээ. Энэ удаагийн тооллогыг уламжлалт болон бүртгэлд суурилсан хосолмол аргыг ашиглан явуулж байгаагаараа онцлогтой юм. Өөрөөр хэлбэл, хүн амын 90 хувийг нь ХАӨМС болон бусад Яам, Тамгын […]