Цаг үеийн мэдээ

ХАА-н салбарын Баруун бүсийн зөвлөгөөн боллоо

Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын талаар “Баруун бүсийн зөвлөгөөн”, уулзалт өнөөдөр /2022.07.28/  боллоо.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Ховд аймагт ажиллаж Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн Засаг дарга болон ХААГ-ын дарга нартай уулзав. Энэ үеэр аймгийн Засаг дарга нар ХАА өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдлын талаар мэдээлж, салбарын сайдад холбогдох санал хүсэлтээ уламжиллаа.

 

Харин ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хөдөө аж ахуйн салбарт Засгийн газар болон салбарын яамнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогыг танилцуулж, 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын талаар зөвлөлдөж, таван аймгийн холбогдох албан тушаалтнуудад дараах зүйлийг  үүрэг болголоо. Тухайлбал:

-Малын гоц халдварт өвчний эрсдэл өндөр, малын тоо толгойн хэт өсөлт, бэлчээрийн даац багтаамж жилээс жилд багасаж байгаа тул 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг эртнээс хангах,

-Зуншлага тааруу байгаа аймаг, сумдын отор нүүдлийн судалгааг гаргаж, мал эмнэлгийн халдварт өвчний тархвар зүйн судалгаатай уялдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдсан малын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулах

– Аймаг бүр намрын ургац хураалтыг технологийн хугацаанд гүйцэтгэхэд онцгой анхаарч ажиллахыг сануулав.