Өнөөдөр /2022.08.23/ аймгийн Онцгой комиссын гишүүд цаг үеийн асуудлаар хуралдлаа. Хурлаар мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагуудаас Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээ, Малын гоц халдварт шүлхий өвчний мэдээ, “Цахилгаан түгээх сүлжээ ХХК” -ны мэдээлэл болон төв суурин газрын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын мэдээ, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, анхаарах асуудлын талаар хэлэлцэж, санал солилцов. Хурлаас:
– Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг Ковид 19 цар тахлаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын вакцинд хамруулах, анги танхимд ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх
– ХАА-н хадлан тэжээлийн нөөцийг 10 сарын 1-ний дотор бүрдүүлж ажиллах
– Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт судалгааны ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах
– Дулааны шугам сүлжээний бэлтгэл ажлыг хангаж өвөлдөө эрчим хүч, цахилгаан дулааны асуудалгүй өвөлжих тал дээр анхаарч ажиллах шийдвэрийг гаргаж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.