БОАЖЯ, аймгийн ЗДТГ, Зүүн Ази-Австралазийн нүүдлийн замын түншлэл, Хар-Ус нуурын байгалийн цогцолцор газрын хамгаалалтын захиргаа, Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Ховд Их сургууль хамтран “ЗҮҮН АЗИЙН БОРЦГОР ХОТОНГИЙН ХАМГААЛЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ”-ыг 7-р сарын 17-23-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулна.
Зөвлөлдөх уулзалтад Зүүн Азийн борцгор хотон бүхий улсууд болох Монгол, Хятад, ОХУ-ын холбогдох байгууллагуудын мэргэжилтэн, судлаачид оролцох юм.
Тэднийг аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан хүлээн авч уулзан, зөвлөлдөх уулзалт, хийж хэрэгжүүлэх ажил, гарах үр дүнгийн талаар санал солилцлоо.