“Хөдөөгийн сэргэлт” чуулганы “Баруун бүсийн хөгжил-хамтын ажиллагаа” салбар хуралдаанд аймгийн Засаг дарга Э.Болормаа үндсэн илтгэл хэлэлцүүлж, хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо.

Тус чуулганд 21 аймгийн төлөөлөл оролцож, шилжин суурьших, амьдрах, бизнес эрхлэх сонирхолтой иргэн, ААН-үүдэд мэдээлэл өгч байна. Энэ хүрээнд холбогдох албан хаагчид Ховд аймгийг сонирхож байгаа иргэд, ААН-үүдэд мэдээлэл өгч байна.
Шинэ сэргэлтийн бодлогын хот, хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэ хүрээнд тус чуулганыг зохион байгуулж байгаа билээ.
