Цаг үеийн мэдээ

ХОВД АЙМГИЙН “ШИГШМЭЛ ХУРД-2019” УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

Ховд аймгийн “Алтайн унага” Морин спорт, уяачдын холбооноос 8-р сарын 9, 10-ны өдрүүдэд “Шигшмэл хурд-2019” хурдан морины уралдааныг Бөөр харын талд зохион байгуулж байна.

“Шигшмэл хурд”-ын нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Баян-Өлгий аймагт зохион байгуулсан “Баруун бүсийн хурдан морьдын уралдаан-Даншиг”-наадмаас түрүү, айраг хүртсэн Монгол улсын алдарт уяач Б.Ерөөлт, Б.Мөнхтөр, Ү.Атарсайхан, аймгийн алдарт уяач Я.Ган-Очир, Д.Батхуяг, Б.Энхбаяр, Б.Баатарбилэг, Д.Нямдаваа нарт баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Аймаг, сумын болон бүсийн хэмжээний томоохон уралдаануудад түрүүлж, айрагдсан шигшмэл хурдан морьд уралдуулдаг “Шигшмэл хурд-2019” уралдаан өнөөдөр азарга, хязаалан, шүдлэн, дааган насны морьдын уралдаанаар эхэллээ. Маргааш их нас, соёолон морьдын уралдааныг зохион байгуулж түрүүлж, айрагдсан морьд, уяач, унаач хүүхдүүдэд шагнал гардуулна.