Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн мэдээ

Жаргалант сумын III сургуулийн 40 жилийн ой тохиож байна

Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургууль үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойн баярыг 08-р сарын 15-16-ны өдрүүдэд тэмдэглэж байна. Тус сургуультай ажил, амьдралаа холбосон үе үеийн захирал, эрхлэгч, багш, ажилтан албан хаагчид, төгсөгчид сургуулийнхаа 40 жилийн ойн баярын үйл ажиллагаанд хүрэлцэн иржээ. Баярын нээлтийн арга хэмжээг өнөөдөр аймгийн төв талбайд, Баярын хурал хүндэтгэлийн тоглолтыг ХДТ-т тус тус зохион байгуулав.

Тус сургуулийн түүхт 40 жилийн ойн баярын арга хэмжээнд аймгийн Нийгмийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар оролцож баяр хүргэн шагнал гардуулав.

2019-2020 оны хичээлийн жилд тус сургууль нь 80 гаруй багш, ажилтантай, ахлах, дунд, бага ангийн 870 орчим сурагчтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.