Соёл урлаг, спорт Цаг үеийн мэдээ

“ХОВД МАРАФОН-2019” БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНД 480 ГАРУЙ ИРГЭН ОРОЛЦЛОО

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилтны өдөр”-ийг тохиолдуулан “Ховд марафон-2019” бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг 8 сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх замаар эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор зохион байгуулсан тус тэмцээнд ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл 480 гаруй тамирчин оролцож, Ард-Аюушийн талбайгаас таван км зайд уралдаж шилдгүүдээ тодруулсан юм.


Ховд аймгийн ЗДТГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Жаргалант сумын ЗДТГ, БОЭТ зэрэг байгууллагууд хамтран “Зөв санаа, зөв үйлдэл бүрийг бид дэмжинэ” уриан дор зохион байгуулсан тус тэмцээнд:

Тэргүүн байр – Д.Буянхишиг \Ховд их сургууль, Жаргалант сумын Бичигт баг\
Дэд байр – Ч.Сүхбат \Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн 10-р ангийн сурагч\
Гуравдугаар байр – Г.Дэлгэрмөрөн \Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагч\ нар тус тус шалгарч, шагналаа гардан авлаа.

Мөн тэмцээний эхний 50 байрт шалгарсан иргэнд мөнгөн шагнал гардуулсан юм.