Цаг үеийн мэдээ

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ 11-Р САРЫН 16-НД ЭХЭЛНЭ

Төрийн албаны ерөнхий шалгалтыг 11-р сарын 16-ны өдрийн 08:00 цагаас эхлэн Ховд Их Сургуулийн 207, 208 тоот ангиудад зохион байгуулна.

Шалгалтын цагийн хуваарийг бүртгүүлсэн иргэдийн гар утсанд 11-р сарын 14-ний өдөр мессежээр илгээх болно. Иргэд хуваарийн дагуу шалгалт эхлэхээс 30 минутын өмнө шалгалтыг зохион байгуулах байранд ирсэн байх шаардлагатай. Мөн иргэний үнэмлэхнээс гадна баталгаажилтын хуудсаа нэвтрэх эрхээрээ орж хэвлэж авч ирэхийг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70432506, 88039925 утаснаас лавлана уу.