Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн мэдээ

“БИ ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ” СУРГАЛТАД 1800 СУРАГЧ ХАМРАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор орон даяар “Хүүхэд залуучуудад цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, БСУГ, Зэвсэгт хүчний 123-р анги хамтран “Би эх орондоо хайртай” сургалтыг зохион байгууллаа.

Сурагчдад цэрэг, эх оронч үзэл, ёс зүй, ухамсарыг төлөвшүүлэх, улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо, зөв хандлага чухал гэдгийг ойлгуулах зорилгоор 12 сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулсан тус сургалтад Жаргалант сумын Ерөнхий боловсролын 8 сургуулийн дунд, ахлах ангийн 1800 сурагч хамрагдлаа.