Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн Цаг үеийн мэдээ

БОЭТ-ИЙН ТӨВЛӨРСӨН АРИУТГАЛЫН ТАСАГТ ЗӨӨЛӨН ЭДЛЭЛ АРИУТГАГЧ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэгийн хамтаар БОЭТ-д ажиллалаа. Энэ үеэр эмнэлэгийн удирдлага, тасгийн эрхлэгч эмч нартай уулзаж, эрүүл мэндийн үйлчилгээний ололт амжилт, тулгамдаж буй зарим асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.

БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг ахиулах, эмнэлэгийн техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх замаар иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг улам сайжруулах зорилгоор аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 3 дэд хөтөлбөрийг тусгаж, хэрэгжүүлж байгаа юм.

Үүний нэг нь “Эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах хөтөлбөр” юм. Тус хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр “Төвлөрсөн ариутгалын тасаг”-ийн хамт олонд нэн шаардлагатай байсан зөөлөн эдлэл ариутгах зориулалттай, 7 сая төгрөгийн өртөг бүхий дезкамер аппаратыг хүлээлгэн өглөө. Тус тасаг нь 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр сардаа 2500-3000 ширхэг зөөлөн эдлэлийг гар аргаар угааж ариутгадаг байна.