МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн Цаг үеийн мэдээ

Б.Дүгэржавыг аймгийн Засаг даргаар дахин томиллоо

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Ховд аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Б.Дүгэржавыг аймгийн Засаг даргаар томилуулахаар дэмжсэн тогтоолыг Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн.

Тэгвэл өнөөдөр /2020.11.23/ Монгол Улсын Ерөнхий сайдын 103 дугаар захирамжаар Б.Дүгэржавыг Ховд аймгийн Засаг даргаар томилсон байна.

Ийнхүү аймгийн Засаг дарга гэсэн хүндтэй бас хариуцлагатай албан тушаалд 2 дахь удаагаа томилогдож буй Б.Дүгэржавд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Монгол Улсын Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ, төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардуулан өгч баяр хүргэлээ. Мөн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд нар байлцав.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав:Төр ард түмнийхээ төлөө ажиллах үүрэг хариуцлагыг дахин үүрч байна.Үүрүүлсэн ачааг даасан шиг дааж, эзэмшсэн мэргэжил, ажлын дадлага туршлагаа дайчлан аймаг, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр хичээн зүтгэх болно гэлээ.