Онцгой нөхцөл байдлын үед иргэд та бүхэн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхээ шинээр авах, сунгуулах зэргээр төрийн үйлчилгээг эдгээр өдрүүдэд яаралтай авах шаардлагатай бол суурин компьютероосоо
www.e-mongolia.mn веб сайт эсвэл гар утсандаа e-mongolia аппликейшнийг татан төрийн 181 үйлчилгээ гэрээсээ авах боломжтой. Цаашид 2021 ондоо багтаа төрийн 492 үйлчилгээг E-Mongolia-д нэгтгэхээр хөгжүүлэлт хийгдэж байна.
E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн системийг гар утаснаасаа ашиглахад дата унахгүй байх зохицуулалтыг үүрэн холбооны дөрвөн оператор компаниуд хийсэн.
Мөн та санал хүсэлтээ 11-11 мэдээллийн төв болон чатботоор дамжуулан илэрхийлэх боломжтой.

E-Mongolia-д өнөөдрийн байдлаар:

Улсын бүртгэлийн 26 үйлчилгээ

Татварын ерөнхий газрын 48 үйлчилгээ

Зам тээврийн 7 үйлчилгээ

Цагдаагийн ерөнхий газарт холбогдох 10 үйлчилгээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох 2 үйлчилгээ

Нийгмийн даатгалын 4 үйлчилгээ

Хөдөлмөр, халамжийн 7 үйлчилгээ

Боловсролын 3 үйлчилгээ

Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн 1 үйлчилгээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 1 үйлчилгээ

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 1 үйлчилгээ

Гадаадын иргэн, харьяатын газрын 1 үйлчилгээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2 үйлчилгээ

Нийслэлийн захирагчийн ажлын албаны 36 үйлчилгээ

Нийслэлийн архивын газрын 16 үйлчилгээ

Нийслэлийн байгаль орчны газрын 7 үйлчилгээ

Нийслэлийн аялал жуулчлалын газрын 7 үйлчилгээ

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын 3 үйлчилгээ

Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 6 үйлчилгээ

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 3 үйлчилгээ

Нийслэлийн соёл урлагийн газар 7 үйлчилгээ

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар 3 үйлчилгээ ороод байна.