МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хууль, эрх зүй Цаг үеийн Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДЛАА

Өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, 6 асуудал хэлэлцлээ.

Хурлаар:
– Засгийн газрын өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгах тухай тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн Засаг даргын 2020 оны А/789 (Зарим төрлийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хуваарь тогтоох тухай), A/824-р (Зарим үйл ажиллагааг түр хориглох тухай) захирамжуудын хугацааг 3-р сарын 31-ний өдрийг хүртэл сунгах

– Аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон холбогдох ажлын хэсгийг цахилгаан, дулаан, эрчим хүч, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамж авч байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах

– Эрүүл мэндийн байгууллагын хүчин чадал, бэлтгэл бэлэн байдал, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийх
– МоЭнКо ХХК-ийн Хөшөөтийн уурхайн нүүрс тээвэрлэж буй жолооч нарыг ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх PCR шинжилгээг нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг ААН байгууллага, хуулийн этгээдүүд өөрийн зардлаар хийлгэх

– Дарви, Мянгад, Эрдэнэбүрэн сумдад ажиллаж буй хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж буй мэргэжлийн байгууллагын алба хаагчдыг хамгаалах хувцас хэрэгслээр тогтмол хангаж ажиллах

– Өвөлжилт хүндэрч буй сумдад шаардлагатай өвс тэжээлийг хүргэх хуваарийг гаргаж, холбогдох арга хэмжээг авч ажиллах

– Аймагт шаардлагатай хүнд даацын ковш трактор, ХХААГ, Манхан сумын ЭМТөвд үйл ажиллагаа явуулахад ашиглах автомашиныг шийдвэрлэж өгөх асуудлыг Улсын Онцгой комисст уламжлан ажиллахыг холбогдох албаны хүмүүст тус тус үүрэг болголоо.