МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ЗГХЭГ-ААС ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын ЗГХЭГ-аас өнөөдөр яамд болон зарим агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, Бодлого төлөвлөлт, Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн албан хаагчдийг хамруулан цахим сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Ховд аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагууд, 17 сумын ЗДТГ-ын холбогдох албаны хүмүүс мөн оролцлоо.

Сургалтаар Засгийн газрын 2020 оны 206, 216, 217, 218 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан журмууд болон Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын 100 дугаар тогтоолоор баталсан аргачлал, загварыг танилцуулав.

 
Тодруулвал,
– байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хэрхэн хангах,
– бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийхэд анхаарах зүйлс,
– байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам,
– төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг хэрхэн үнэлэх зэрэг асуудлуудын талаар мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг явуулсан юм.