

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 651 дүгээр албан бичгийн дагуу орон нутгийн иргэдийг PCR шинжилгээнд хамруулж нутаг буцаах ажлыг зохион байгуулж байна.
Иймд:
Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабд бүртгүүлсэн тухайн аймгийн харьяат иргэд 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд Баянзүрх дүүрэг, Дүнжингарав захын урд 133 дугаар сургууль дээр очиж PCR шинжилгээнд хамрагдана уу.
Жич: Иргэн Ховд аймгийн харьяат байх бөгөөд шинжилгээнд хамрагдахдаа иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай.
Цайны цаг 13:00-14:00 цаг тул зохицуулалтаа хийж очно уу.