
ОХУ-ын хилээс нааш 10 км-т 110 кВ-ын с-458 ЦДАШ -ын энэ зурган дээр байгаа 216 дугаар тулгуур хугарч унаснаас Увс, Ховд, Баян-Өлгий аймагт цахилгаан эрчим хүч тасалдаад байна. Гэмтсэн шугамын сэргээн босголтын ажилд Баруун бүсийн Эрчим хүчний систем ТӨХК-ийн 6 машинтай 34 инженер техникийн ажилтан, Увс ЦТСүлжээ ХХК-иас 3 машинтай инженер техникийн 23 ажилтан нийт 57 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж эхэлжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр сэргээн босголтын ажил хамгийн багаар бодоход 2-3 хоног үргэлжлэх юм байна.
