

Орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер, дэд хурандаа Б.Мөнгөнцоожийг “Эх орны төлөө-2” медалиар,
дайчилгааны офицер, дэд хурандаа Д.Одгэрэлийг “Эх орны төлөө-1” медалиар шагнасныг өнөөдөр /2021.03.18/ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд, Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Н.Ганзориг, Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг нар гардуулан өгч баяр хүргэв.

Мөн дайчилгааны ажлыг нэр төртэй гүйцэтгэж ирсэн амжилтыг нь үнэлж Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Ганболдыг “Эх орны төлөө-2” медалиар шагнажээ.

Цэргийн штабын хамт олондоо аймгийн Засаг даргын Тамгын газрын нийт хамт олны өмнөөс баяр хүргэж ажлын амжилт хүсье.
Монгол Цэргийн суу алдар үеийн үед, үүрд мөнх мандан бадрах болтугай.