
Засгийн газар, Улсын Онцгой комисс, салбарын яамны шийдвэрээр 02 дугаар сарын 23-аас “Ковид-19”-ийн эсрэг вакцинжуулалтын ажил Нийслэл Улаанбаатар хотоос эхэлсэн. Тэгвэл энэ сараас эхлэн орон нутгийн иргэдийг вакцинжуулах ажил эхэлж байна. Үүнтэй холбогдуулан Ховд аймаг эхний ээлжинд 5463 хүн тун вакцин татан авах ажлыг 04 дүгээр сарын 04-07-ны хооронд зохион байгуулахаар аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Одхүүгээр ажлын хэсэг өнөөдөр замд гарлаа.