Цаг үеийн мэдээ

“КОВИД-19”-ИЙН ХАЛДВАРЫН БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 190-Д ХҮРЧ ЭДГЭРЭЛТ 94 БОЛЛОО

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 19-ний 08:00 цагаас 04 дүгээр сарын 20-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 338 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 10-аар нэмэгдэж өнөөдрийн /2021.04.20/ байдлаар 190 нийт боллоо.

Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр “ROYAL” зочид буудалд байсан 6 иргэнээс давтан шинжилгээгээр, гэрийн тусгаарлалтад байсан 3 иргэнээс мөн давтан шинжилгээгээр, Улаанбаатар хотоос ирж байсан тээврийн 1 жолоочоос тус тус халдвар илэрсэн байна. Шинээр халдварын ямар нэгэн голомт гараагүй.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.04.20/ байдлаар 90 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүнд-4, хүндэвтэр-4, бусад нь хөнгөн байна.
Сүүлд батлагдсан халдвартай иргэдээс 6-г нь өнөөдөр “Тусгаарлах эмнэлэг”-рүү тээвэрлэж байна.

“Ковид-19”-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 94 нь эдгэрч гэртээ гараад байна.
Өнөөдрийн  /2021.04.20-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 813 иргэн байгаа бол 154 иргэн тусгаарлан ажиглах байранд, 580 иргэн гэрийн тусгаарлалтад, 122 иргэн гэрийн ажиглалтад байна.

“Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!!
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!

“ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”