Цаг үеийн мэдээ

Нийт 456 сорьцод PCR шинжилгээ хийхэд халдварын батлагдсан тохиолдол 1-ээр нэмэгдэж нийт 197 боллоо

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 22-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 23-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 456 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 1-ээр нэмэгдэж өнөөдрийн /2021.04.23/ байдлаар 197 нийт боллоо.
Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байранд байсан нэг иргэнээс халдвар илэрчээ. Шинээр халдварын ямар нэгэн голомт гараагүй байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.04.23/ байдлаар 75 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-2, хүнд-2, хүндэвтэр-1, бусад нь хөнгөн байна.
“Ковид-19”-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 122 нь эдгэрч гэртээ гараад байна.
Өнөөдрийн /2021.04.23-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 909 иргэн, тусгаарлан ажиглах байранд 152 иргэн, гэрийн тусгаарлалтад 591 иргэн, гэрийн ажиглалтад 136 иргэн байна.

“Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!!
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!
“ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”