Цаг үеийн мэдээ

“Цахим”-аар хуралдаж сумдын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө



“Ковид-19”
-ийн халдварын улмаас хөл хорионд орж аймгийн төвд түр саатсан сумдын иргэдээс хурдавчилсан оношлуураар шинжилгээ авч 04 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд орон нутаг руу нь явуулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржав сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нартай “ЦАХИМ”-аар хуралдаж хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө.
-Аймгийн төвөөс очсон иргэдийг 7 хоногийн хугацаанд гэрийн ажиглалтад байлгах, хяналт тавьж ажиллах, үүрэг, хариуцлагаа өндөржүүлэх,
-Хаврын тариалалтын ажлыг хугацаанд нь эхлүүлэх, дархлаажуулалтад хамруулах газар тариалан эрхлэгчдийн нарийвчилсан судалгаа гаргаж ирүүлэх,
-Бүтээн байгуулалтын ажлын санал, сонгон шалгаруулалтыг хуульд заасан хугацаанд зохион байгуулах, төсвийн жилдээ багтаан дуусгах арга хэмжээ авч ажиллахыг тус тус анхаарууллаа.