2009 онд барьж ашиглалтад оруулсан “Усан спортын төв”-ийн үйл ажиллагааг 2013 онд зогсоосон байдаг. Багагүй хэмжээний хөрөнгө гарган барьсан тус төвийг Онцгой байдлын ерөнхий газар, Орон нутгийн хамтарсан хөрөнгө оруулалтаар засаж тохижуулан үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
Өөрөөр хэлбэл Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын харьяа “УСАН СПОРТЫН ТӨВ” болгон төвийн дарга, эмч, багш аргазүйч, үйлчлэгч, слесарь гэсэн 8 орон тоотойгоор ажиллуулахаар шйидвэрлэлээ. 06-р сарын 15-аас үйл ажиллагааг нь эхлүүлэхээр засвар, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж байна.