Цаг үеийн мэдээ

БАЯРТАЙ САЙХАН МЭДЭЭ:Ховд аймагт сүүлийн 24 цагт “Ковид-19” цар тахлын халдвар “НЭМЭГДЭЭГҮЙ”

 

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 01-ний 8:00 цагаас 05 дүгээр сарын 02-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 153 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын тохиолдол нэмэгдээгүй, 240 хэвээр байна.

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.02/ байдлаар 59 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал хүнд-1, хүндэвтэр-3 бусад нь хөнгөн байна.
“Ковид-19”-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 180 нь эдгэрээд байна.
Өнөөдрийн /2021.05.02-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 411 иргэн, тусгаарлан ажиглах байранд 170 иргэн, гэрийн тусгаарлалтад 109 иргэн, гэрийн ажиглалтад 2317 иргэн байна.

“Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!!
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!
“ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”