Боловсрол, Эрүүл мэнд

“ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ – ШИНЭ ХОВДЫН ИРЭЭДҮЙ” сэдэвт 2 сарын аян зарлалаа

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай бэлтгэж дундаж оноог ахиулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ – ШИНЭ ХОВДЫН ИРЭЭДҮЙ” сэдэвт 2 сарын аян зарлалаа.

07 дугаар сарын 01 хүртэл явуулах тус аянд багш, сурагчдыг өргөнөөр оролцохыг уриалж байна.
Багш нар, төгсөх ангийн нийт сурагчдад амжилт хүсье.