Цаг үеийн мэдээ

Халдварын тохиолдол 1-ээр нэмэгдсэн ч эдгэрсэн хүний тоо 244 боллоо

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 15-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 16-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 209 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдварын тохиолдол 1-ээр нэмэгдэж, батлагдсан нийт тохиолдол 247 боллоо.
Тодруулбал, Улаанбаатар хотоос ирж байсан иргэнээс Дарви сумын хяналтын цэг дээр шинжилгээ авахад халдвар илэрчээ.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.16/ байдлаар 3 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 бусад нь хөнгөн байна.
Халдвар авсан нийт 247 иргэнээс 244 буюу 98,5 хувь нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарлаа.

Өнөөдрийн /2021.05.16-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 71 иргэн, тусгаарлан ажиглах байранд 19 иргэн, гэрийн тусгаарлалтад 56, гэрийн ажиглалтад нийт 298 иргэн байна.

Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж “КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ” халдвараас сэргийлж вакциндаа идэвхтэй хамрагдах нь чухал.
“ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”