Мэргэжил, арга зүйн зөвлөгөө,

Худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд амжилттай зохион байгуулсан ба төлөвлөгөөний биелэлт  2022 оны жилийн эцсийн  байдлаар  100  хувь цахим системд бүрэн зарлагдсан  биелэлттэй байна.

Захиалагч болон тендерт оролцогч нарт цахимаар мэдээллийг тухай бүрд нь хүргэж, 2022 оны эхнээс шинээр мөрдөх Тендерийн жишиг бичиг баримтыг бизнес эрхлэгчдийн имэйл хаягаар хүргэх ажил зохион байгуулсан.

Үнэлгээний хороонд ажиллах 575 хүнийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, шинээр худалдан авах ажиллагааны  мэргэшсэн ажилтан бэлтгэх  А3 сургалтанд 4 удаа  зохион байгуулж   нийт  300  гаруй хүн хамрагсданаас 110  хүн шалгалтанд тэнцэж гэрчилгээ авсан байна.